“Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит Олимпын таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024” энэ сарын 10-12-ны өдрүүдэд манай аймагт болно. Тэмцээнд нийслэл 21 аймгийн  46 байгууллагын 700 гаруй 11-ээс доош насны таеквондочид оролцохоор бүртгэлээ хийлгээд байна. 

Тамирчид 9-нд буюу ням гаригт Орхон аймаг, Эрдэнэт хотод ирнэ. Мөн энэ өдөр тэмцээнд оролцох тамирчдын жин үзэх, баг тамирчдын хариуцсан багш дасгалжуулагч нарт аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ХГБХХГ-аас хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл өгөх, техникийн зөвлөгөөн зэрэг үйл ажиллагаа болно. 

Тэмцээний эхний өдөр буюу 10-нд А ангилал 10-11 нас хөвгүүд  В ангилал 10-11 нас хөвгүүд,  В ангилал 10-11 нас охид,D ангилал 8-9 нас охид, D ангилал 8-9 нас охидын ангиллын бүх жингийн тоглолт болж, хагас шигшээ болон шигшээ тулааны дараа ялагчдын шагналыг гардуулна. 
Тэмцээний хоёр дахь өдөр буюу 10-нд А ангилал 8-9 нас хөвгүүд ,А ангилал 8-9 нас охид,   В ангилал 8-9 нас хөвгүүд,  C ангилал 10-11 хөвгүүд, C ангилал 10-11 охид, D ангилал 10- 11 хөвгүүдийн тулаа болно.  Тэмцээний нээлтийн арга хэмжээ энэ өдрийн 13:30-14:30 хооронд болно. 

Тэмцээний гурав дахь өдөр буюу 12-нд А ангилал 10-11 нас охид,  В ангилал 8-9 нас охид,    С ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас хөвгүүд, D ангилал 10-11 нас охидын тулааны дараа шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, багийн нэгдсэн дүнгийн шилдгүүдийг шалгаруулах юм.  Тэмцээн Хангарди спорт цогцолборт болно. 

Мэдээллийн төв