Монгол Улсын Бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг болсон.  
Тус хуулийн 4.1.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 10,11,12,13,14,15″ гэж заажээ.Үүний дагуу энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.
          Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр тохионо. 
Орхон аймгийн тухайд энэ жил Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ой тохиож буй. Иймд аймгийн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд хурдан морины бүсийн уралдаантай хамтатган тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гарсан юм.