2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг энэ сарын 28-ны баасан гарагт улс орон даяар зохион байгуулна. Хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг аймгийн Засаг даргын А/459 дугаар захирамжаар хориглолоо.
- Аймгийн хэмжээнд 27,28,29-нд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх,
- 28-нд соёл урлагийн үзвэр үйлчилгээ, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах, гадаа талбайн худалдаа үйлчилгээ явуулахгүй байх,
- Хуульд зааснаар 28-нд бүх нийтийн амралтын өдөр тул зах, худалдааны төвүүд ажиллахгүй.
Эдгээр хориглосон зохицуулалтад холбогдох албаны хүмүүсийг хяналт тавихыг үүрэг болголоо.
Мэдээллийн төв