Жаргалант сумын ЗДТГ-аас өнгөрсөн жил  Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор, багшийг урилгаар авч ирэн хөрс бэлдэх технологиос эхлээд тариалах хүртэлх бүхий л үйл явцат малчдын төлөөллөө сургасан. 

Эхний ээлжинд гурван малчин өрхийн өвөлжөөний  1.2 га талбайд  тариалалт хийж, амжилттай ургуулсан билээ.  Тэгвэл энэ жил тус сумын 132 малчин өрх өвөлжөөнийхөө хөлд ногоон тэжээл тарих хүсэлтээ сумын ЗДТГ-аа уламжилсан байна. 

Өвлийг өнтэй давах нэг арга зам нь малчид өвөлжөөндөө  ногоон тэжээл тариалж нөөцлөх гэдгийг сүүлийн үед эрдэмтэн судлаачид хэлж буй.  Тиймээс малчид өвөлжөөндөө “ногоон тэжээл” тариалж түүнийгээ нөөцөлж чадвал  өвлийг өнтэй давах нэгэн чухал хөшүүрэг болох юм.    Ногоон тэжээл нь байгалийн өвстэй зүйрлэхийн аргагүй өндөр,  уургийн агууламж сайтай тэр хэрээрээ өндөр үр шимтэй гэдгээрээ онцлог билээ. 

Мэдээллийн төв