Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тодруулбал, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
Мөн Булган аймгийн баяр наадмыг долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд тэмдэглэх товийг батлав.
Түүнчлэн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт даалгалаа.
Мэдээллийн төв