Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах процессыг И-Mонголиа цахим системд шилжүүлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын дагуу 2023 оны эхний хагас жилийн байдлаар шинээр хэрэгжих болон хэрэгжиж буй нийт 22 төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, тус төслүүдийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэж БОАЖЯ-ны цахим мэдээллийн санд оруулан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан ажиллаж байна.